Амьжиргааны зардал

Японд 1 сар амьдрах зардал
Гадаад оюутан Японд амьдрахад, сургалтын зардлаас гадна их хэмжээний мөнгө зарцуулагдана.
Олон оюутнууд амьжиргааны зардлаа хийхийн тулд цагийн ажил хийж байгаа ч, Японд ирэхээсээ өмнө тодорхой хэмжээний мөнгө бэлдвэл илүү амар байх болно.

Сургалтын төлбөрөөс гадуурхи зардал 87,000 иен байдаг.
Японы оюутныг дэмжих байгууллага (JASSO) -ын судалгаагаар Канто бүс нутагт Япон хэлийг суралцаж буй гадаад оюутны дундаж зардлыг 87,000 иен (сургалт, судалгааны зардал ороогүй) гэж судалсан байна.
Нийт зардлын ихэнх хувийг хүнсний зардал, орон сууцны зардал эзэлдэг ч түүнээс гадна хобби, зугаа цэнгэл,
тээврийн зардал зэрэгт 20,000 иен шаардагдана гэж бодох хэрэгтэй.
Онцгой байдлын үед санаа зовохгүйгээр амьдралын тэнцвэрийг хадгалахуйцаар төлөвлөгөөтэй байцгаая.
Японы оюутныг дэмжих байгууллага (JASSO)
http://www.jasso.go.jp/about/statistics/ryuj_chosa/h27.html
-
А-гийн хувьд
Орон сууцны зардал … 30,000 иен Хоолны зардал … 20,000 иен Тээврийн зардал … 5,000 иен Үзвэр үйлчилгээний зардал … 15,000 иен Бусад … 15,000 иен - Нийт
- 85,000 иен
-
Б-гийн хувьд
Орон сууцны зардал … 35,000 иен Хоолны зардал … 15,000 иен Тээврийн зардал … 5,000 иен Үзвэр үйлчилгээний зардал … 10,000 иен Бусад … 8000 иен - Нийт
- 73,000 иен
-
С-гийн хувьд
Орон сууцны зардал … 53,000 иен Хоолны зардал … 10,000 иен Тээврийн зардал … 10,000 иен Үзвэр үйлчилгээний зардал … 20,000 иен Бусад … 10,000 иен - Нийт
- 103,000 иен