Төрөл бүрийн журам

Оршин суух карт

在留カード

Оршин суугчийн үнэмлэх нь нэр, төрсөн огноо, хүйс, үндэс угсаа, бүс нутаг, оршин сууж буй дүүрэг, оршин суух статус, оршин суух хугацаа, хөдөлмөр эрхлэлтийн зөвшөөрөлтэй эсэх гэх мэт чухал мэдээллүүд бичигдсэн байдаг. Оршин суух үнэмлэхээ байнга биедээ авч явах ёстой.
Цагаачлалын албаны шалгалтанд оршин суух эрхийн гэрчилгээ, паспорт, визаа өгөхөд олгогдох бөгөөд хүлээн авахаараа 14 хоногийн дотор дүүрэг хотдоо хаягийн мэдэгдэл хийнэ үү.

Иргэний эрүүл мэндийн даатгал

国民健康保険

Иргэний эрүүл мэндийн даатгалд бүртгүүлэхэд өвчин эмгэг тусах болон гэмтээд эмнэлгээр үйлчлүүлсэн тохиолдолд эмчилгээний төлбөрийн 70%-г даатгалаас төлдөг.
Иргэний эрүүл мэндийн даатгал нь Японд ирсэн өдрөөс бүртгүүлнэ гэсэн зарчимтай байдаг.
Оршин суугаа газрынхаа дүүргийн болон хотын захиргааны иргэдийн эрүүл мэндийн даатгалын хэлтэст бүртгүүлэх хүсэлт гаргана. Тэр үед оршин суух үнэмлэх, болон паспорт хэрэгтэй.

Миний дугаар

マイナンバー

Миний дугаар нь (Нийгмийн даатгал ба татварын дугаар) хүн нэг бүрд зөвхөн нэг л дугаар байна. Оршин суугаа газрынхаа захиргаанд иргэний бүртгэл хийлгэхэд гадаад хүн байсан ч олгогдох болно.
12 оронтой тоо боловч, энэ нь оршин суух эрхийн картанд заасан 12 оронтой тооноос өөр байна.
Захиргаанд бүртгүүлэх болон цагийн ажил хийхэд хэрэгтэй болох тохиолдол байдаг бөгөөд 「мэдэгдэл карт」ба 「хувийн карт 」-аа сайн хадгалаарай.

Цагийн ажил (ажиллах зөвшөөрөлтэй байна)

アルバイト(資格活動許可)

Суралцах явцдаа сургалтын төлбөрөөс гадна амьжиргааны зардлаа олох зорилготойгоор 7 хоногт 28 цагийн ажил хийх боломжтой боловч цагаачлалын албанд ажлын зөвшөөрлийн өргөдөл гаргаж, хичээлээс гадуур ажиллах зөвшөөрлөө авахгүй бол болохгүй.
Өргөдөл бичих үед ажлын газар болон ажлын агуулгыг тодорхойлсон маягт бөглөнө.

Банкны данс нээлгэх

銀行口座開設

Банкны данстай байхад ус, цахилгааны төлбөр, утасны хураамж зэргийг сар бүр автоматаар төлж болно. Хэрэв банкны данстай бол эмнэлгийн зардал, татварын хөнгөлөлт, сургалтын тэтгэлэг, цагийн ажлын хөлсийг шилжүүлэн авахад хялбар байдаг.
Оршин суугчийн үнэмлэхээ авч очоод гэрээсээ ойрхон байрлах банкинд данс нээлгэнэ үү.

Гар утас худалдан авах

携帯電話購入

Гар утасны компаниас хамааран үйлчилгээ, төлбөрийн систем, гар утасны функц нь огт өөр байдаг.
Японы гар утасны тогтмол гэрээний хугацаа дор хаяж 2 жилийн хугацаатай байдаг бөгөөд дундаас нь цуцлах тохиолдолд гэрээг цуцлах төлбөр гарна. Хоёр жилийн гэрээ дуусгавар болоход цуцлах өргөдөл гаргаагүй тохиолдолд гэрээний хугацаа автоматаар сунгагдана.
Эсвэл урьдчилсан төлбөрт гар утсыг ашиглах арга Ч бас бий.
Одоогоор урьдчилсан төлбөрт гар утас ажиллуулдаг компани нь Softbank болон Au.

Page top