Даатгал · Эмнэлэг
Гадаадын иргэн нэг жилээс дээш хугацаагаар Японд амьдрах тохиолдолд иргэний эрүүл мэндийн даатгалд хамрагдана.
Бүртгүүлэх нь амьдарч эхэлснээс хойш 14 хоногийн дотор захиргаанд бүртгүүлнэ. Даатгалд хамрагдахгүй эмчилгээний үйлчилгээ ч бас байдаг. Бүртгүүлбэл эмчилгээний төлбөрийн 30 хувийг төлнө. Даатгалын төлбөрийн хувьд гадаад оюутанд хөнгөлөлтийн систем байдаг бөгөөд энэ нь сар бүр бага хэмжээгээр төлөгддөг.
Өвчин тусах юмуу гэмтэж бэртсэн тохиолдолд ойролцоо байдаг эмнэлгийн байгууллагуудыг судалж мэдсэн байцгаая.
Хаяг | Токио хот Кацушика дүүрэг Камэари 3-36-3 |
---|---|
Утасны дугаар | 03-3601-0186 |
Эмчилгээний үзлэг | Дотор · мэс засал · согог засал · зүрх судасны эмгэг гэх мэт |
Хаяг | Токио хот Кацушика дүүрэг Камэари 5-14-1 |
---|---|
Утасны дугаар | 03-5682-5111 |
Эмчилгээний үзлэг | Дотор・мэс засал・согог засал・зүрх судасны эмгэг・ чих хамар хоолой・нүдний эмнэлэг гэх мэт |
Гэнэтийн осол, хүнд гэмтэл зэрэг онцгой тохиолдлын үед утсаар түргэн тусламж дууддаг.
Утасны дугаар нь 119 юм.
Эмнэлэг явах болон эмнэлгийн үзлэгт хамрагдахад хэрэгтэй мэдээлэл дараах сайтад дэлгэрэнгүй байгаа.
- ■ Токиогийн Олон улсын солилцооны хороо
- https://www.tokyo-icc.jp/guide/info/08.html
Эмнэлгийн танилцуулга гадаад хэлээр
Утас болон интернетээр бүс нутаг, эмнэлгийн үзлэгийн нэр, холбогдох хэл зэргийг бичээд эмнэлгийн байгууллагыг хайх үйлчилгээний танилцуулга.
Хаяг · Хамгийн ойрын экигээс, хайлтыг сайжруулах боломжтой
- Токиогийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллийн үйлчилгээ
- "Наранцэцэг"
TEL:03-5272-0303
-
24 цагийн эмнэлгийн байгууллагын мэдээлэл: өдөр бүр 24 цаг
Комьютерээр автомат хариу өгөх үйлчилгээ юм. -
Эмнэлэг, эрүүл мэнд нийгмийн халамжийн зөвлөгөө: Өдөр бүр 9: 00-20: 00
Эрүүл мэндийн үйлчилгээтэй холбоотой асуултанд зөвлөх нь хариу өгдөг.
Эх хэлээрээ эмнэлгийн мэдээллийг утсаар хайх боломжтой.
- Тусгай ашгийн бус корпораци
- AMDA Олон улсын анагаах ухааны мэдээллийн төв
TEL:03-5285-8088