Төгсөгчдийн дуу хоолой

Манай сургууль төгссөн ахмад оюутнаас
Joto Япон хэлний сургууль жил бүр олон оюутан төгсөж, ихэнхи нь их дээд сургууль, мэргэжлийн сургуульд элсэн орж, Японд илүү нарийн мэргэжлээр суралцахаар хичээж байна.
Өөр өөрсдийн хүсэл мөрөөдлийнхөө төлөө эхний алхмаа тавьсан ахмад оюутнуудаас доод курсынхэндээ хэлж буй захиас юм.
2016 оны төгсөгч
BUI THI PHUONG THAO (ブイ ティ フオン タオ)

Намайг Тао гэдэг. Вьетнамаас ирсэн. Одоо, Токиогийн олон улсын бизнесийн коллежид сурч байна. Мэргэжлийн сургуульд орохоос өмнө Жото Япон хэлний сургуульд суралцаж байсан. Анх Япон хүнтэй харилцаж эхэлсэн нь энэ сургууль юм. Эхэндээ, би юу ч мэдэхгүй байсан бөгөөд багш нарт үнэхээр хэцүү байсан байж магадгүй. Хэлж буй зүйлийг нь ч ойлгохгүй огт ярьж чаддаггүй байлаа. Гэвч багш маань маш идэвхитэйгээр зааж байсан бөгөөд N3-д тэнцсэн. Мөн сургуулийнхаа ээлжит шалгалтанд ч сайн оноо авч байсан. Төгсөх хүртлээ N2, N1-г суралцсан.
Би одоо Токиогийн олон улсын бизнес коллежийн олон улсын худалдааны курс, бизнесийн удирдлагын ухаанаар суралцаж байна. Ирээдүйд, худалдааны компанид ажиллаж, Вьетнам болон Японтой холбоо харилцаатай ажилд орохыг хүсч байна. Энэ мэргэжлийн сургууль нь үнэхээр сайн сургууль бөгөөд багш нар нь чанга ч маш сайн заадаг. Багш нарынхаа урмыг хугалахгүйн төлөө, үүнээс хойш ч хичээе гэж бодож байна.
2017 оны төгсөгч
ALAM SHAHINUR (アラム シャヒヌル)

Гадаадад амьдрахад, тухайн орныхоо хэлийг сурна гэдэг хамгийн чухал гэж боддог. Тиймээс, Япон хэлний сургуулийн амьдрал болон хичээлдээ шамдаж, өөрсдийн ирээдүйн төлөөх хамгийн чухал үе шат гэж бодоорой. Жото Япон хэлний сургуульд суралцаад миний амьдрал маш их өөрчлөгдсөн. Жото Япон хэлний сургуулийн багш нарын ачаар, олон зүйлийг үзэж суралцах боломжтой байсан.
Одоо би Жото Япон хэлний сургуульд сурснаа хэрэгжүүлж, Ёкохамагийн мэргэжлийн сургуульд суралцаж байна.
Японд ирэхээрээ Япон хэлний сургуульд байх цаг хугацаагаа нандигнаж хичээгээрэй.
2017 оны төгсөгч
JIN DONG (金 冬)

Би Жото Япон хэлний сургуульд ойролцоогоор нэг жил хагас сурсан. Одоо эргэн дурсахад баяртай зүйл зөндөө байсан ч хийдэг байж дээ харамсах зүйлүүд хэд хэд байсан.
Одоо би, магистрт суралцаж байгаа бөгөөд Жото Япон хэлний сургуульд сурч байсан цаг хугацаа нь, зөвхөн Япон хэлийг сураад зогсохгүй, хүн хоорондын харилцаа тогтоож, Японы нийгмийн ёс зүйг таньж мэдэн, нийгэмд хувь нэмрээ оруулж чаддаг болох эхний байр суурь байжээ гэж бодож байна. Нийгэмд гарахаараа магадгүй ийм сайн багш нартай уулзахгүй ч байж магад гэж бодохуйц хэмжээний сайн багш нар л байсан.
Энэ сургуульд ирсэн нь үнэхээр сайн боллоо гэж би боддог.
2017 оны төгсөгч
姚禹涵(YAO YUHAN)

Намайг Yao Yihan гэдэг, Хятадаас ирсэн. Хятадын их сургуульд Япон хэлний мэргэжил эзэмшсэн. Их сургууль төгсөөд Япон хэлний чадвараа дээшлүүлэхийн төлөө Японд ирсэн. Одоо Токиогийн гадаад хэлний мэргэжлийн сургуулийн аман болон бичгийн орчуулгын 1-р курсын оюутан. Жото Япон хэлний сургуульд сурч байсан өдрүүдээ дурсан санаж байна. Сургуулийн дүрэм чанга, оюутнууд хичээлдээ төвлөрөхүйцээр гар утсаа хураалгадаг байсан. Мөн өдөр бүрийн цээж бичгийн шалгалт, сар бүрийн тестээр дамжуулан яахын аргагүй Япон хэлний чадвар маань нэмэгдэж, цаашлаад хичээлээс гадуурх үйл ажиллагаа ч сайжирсан. Багш нар зөвхөн Япон хэл заагаад зогсохгүй, ямар нэгэн шаналах зүйл байвал үргэлж эелдэгээр зөвлөгөө өгдөг байсан.
Миний хувьд Жото Япон хэлний сургуулийн дурсамж нь амьдралын нэгэн чухал хуудас болон сэтгэл зүрхэнд минь үлджээ!