Цагийн ажлын мэдээлэл
Цагийн ажлыг цагаачлалын албанд хөдөлмөр эрхлэх тухай өргөдөл бичиж, зөвшөөрөл гарсны дараа ажил хийх боломжтой.
Өргөдөл бичих үед цагийн ажлын байр болон ажлын агуулгыг тодорхойлсон маягтыг бөглөнө.
Энэ үед, сургуулийн хичээлд саад болж байна уу үгүй юү, мөн өөрийн хэлний чадварыг ч бодож үзэх нь сайн.
Биеэ үнэлэх үйл ажиллагаа явуулдаг газар зэрэг (мөрийтэй тоглоомын газар, кабарегийн хөтөч, хост гэх мэт)-т ажиллах нь хориотой байдаг бөгөөд оюутан цагийн ажил хийхэд тохиромжтой газарт л ажиллахаар зөвшөөрөгдсөн байдаг.
Цагийн ажлыг хайх арга нь, Японд түрүүлж ирсэн хүмүүс болон найзууд, сургуулийн үетэнгийнхэн, ахмад оюутнуудаасаа цагийн ажлын мэдээллийг авах буюу эсвэл олон нийтийн хөдөлмөр эрхлэлтийн аюулгүй байдлын газраар дамжуулан хайх боломжтой.
Камэари буудлын ойролцоох цагийн ажлын хөлсний үзүүлэлт
-
Ресторан: Зөөгч
- 1100 Yen / цаг
-
Ресторан: Тогооч
- 1100 Yen / цаг
-
Конбини: касс
- 1150 Yen / цаг
-
Түргэн хоол: касс
- 1100 Yen / цаг