Q&A

Сургуулийн тухай байнга тавигддаг асуултууд

Сургууль нь хаана байрладаг вэ?
Манай сургуулв нь Кацушика дүүрэг Оханажаяа хотод байрладаг. Хамгийн ойролцоох мэтроны буупал нь Камэари болон Оханажаяа эки нар юм
нийт хэдэн сурагч байдаг вэ?
2019 оны 12 сарын байдлаар нийтдээ 600 оюутан хамрагдаж байна.
Оюутнуудын дундаж насны бүлэг хэд вэ
20-оод насныхан их бөгөөд, 20-оос 30-аад насны оюутнууд суралцаж байна.
Сургуулийн элсэлтийн хувиар болон суралцах хугацааны талаар танилцуулна уу
Та 1, 4, 7, 10-р саруудад бүртгүүлж, нэг жилээс дээш хугацаагаар 2 жил хүртэл суралцах боломжтой. Мөн хамгийн багадаа 1 жил, 3 сар төгсөх боломжтой тохиолдол бий.
Одоо суралцаж буй оюутнуудын иргэншилийн талаар надад хэлж өгнө үү
2017 оны 7-р сарын байдлаар Хятадаас 40%, Вьетнам 25%, Шри-Ланкад 10%, Непалд 10%, бусад улсуудад 15%, 10 улс орон байна.
Сургуулиас хичээлээс гадуур ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?
Гамшгийн музей, парламентын ордон, японы түүхийн музей, гэх мэт газруудаар сургалтын нэмэлт хичээл болгон аялдаг байгаа
Япон руу хил нэвтрэхэд юу юу шаардлагатай вэ?
Паспорт, виза, элсэлтийн зөвшөөрлийн бичиг, мөнгө, гэнэтийн үед хэрэглэх эм гэх мэт. Мөн анхны амьжиргааны зардлаар 300,000 иенийг авчрах нь зохимжтой.
Би дотуур байраа сонгож болох уу?
Элсэн орох оюутнууд маань сургуульд элсэн орохоосоо өмнө дотуур байрыг сонгож болно.
Дотуур байран доторх хэрэгсэл юу юу байгаа вэ
Хөргөгч, ор, компьютерын ширээ, сандал, шүүгээ, телевизор гэх мэт зүйлс бэлэн байгаа. Мөн Интернет ч гэсэн хэрэглэж болох юм
Сургуулийн дотуур байрнаас гадна амьдарч болох уу
Сургуулийн дотуур байранд амьдрах зарчмыг баримталдаг ч сургуулийн дотуур байрнаас өөр сургуулийн захиргаанаас зөвшөөрөл аван ойролцоох орон сууц, байшинг түрээслэх зэрэг сургуулийн байрнаас өөр газар байсан ч болно
Тэтгэлэгийн тогтолцоо байдаг уу?
Дэлгэрэнгүй мэдээллийг homepage-ийн тэтгэлгийн системийн хуудсанд хандана уу.
Тэтгэлэг авч болох нөхцөлийг хэлнэ үү.
Сургуульд элсэн ороод 6 сараас дээш болсон мөн ирц сурлагийн дүн сайн оюутан нь тэтгэлэгт хамрагдах эрхтэй болно
Page top