-
Эх хэлээрээ бичиг баримт боловсруулах боломжтой юу?
-
Тиймээ, асуудалгүй
-
Элсэлтийн насны хязгаар байна уу?
-
32наснаас доош байх нь зүйтэй.
-
Өргөдөл гаргах бичиг баримтыг хувийн компьютер дээр бөглөх нь зүйтэй юу
-
Бүртгүүлэхэд шаардагдах материалын заавал эх хувийг явуулах мөн компьютерт бөглөж дууссаны дараа хэвлэн гарган гарын үсэгээ зуран бусад материалтай хамт сургуульруу илгээх ёстой байгаа. Мөн батлан даах бичиг мөн адил гарын үсэг хэрэгтэй байгаа.
-
Сургалтын төлбөрийг хэрхэн төлөх вэ?
-
Эхний жилийн төлбөр төлсний дараа 2дохь жилийн төлбөрийг виза сунгах хугацаа хүртэл төлж барагдуулах юм
-
Санхүүгийн ивээн тэтгэгч нь Япон хүн биш байсан ч боломжтой юу
-
Япон хүн биш ч хамаагүй.
-
Санхүүгийн батлан даагчийн банкны эцсийн үлдэгдэл нь хамгийн доод талдаа хэд байх ёстой вэ
-
Суралцах хугацаанаас хамаараад өөр өөр байдаг ч ойролцоогоор 3000000иен хэрэгтэй болно
-
Би өөрөө санхүүгийн батлан даагч байж болох уу?
-
Өнгөрсөн 3 жилийн хугацаанд нэг компанид адилхан албан тушаалд ажиллаж байсан бөгөөд банкны эцсийн үлдэгпэл нь 3 сая иенээс дээш бол бүртгүүлэгч өөрөө батлан даагч болох боломжтой. Мөн дансны хуулганы сүүлийн 3 жилийн хугацааны дэлгэрэнгүй тодорхойлолт шаардагдах тохиолдол бий.
-
Зөвхөн банкны дансны үлдэгдэл бичиг байхад болхуу
-
Санхүүгийн батлан даагчын сүүлийн 3 жилийн дэлгэрэнгүй тодорхойлолт шаардлагатай байж болзошгүй тул урьдчилж бэлтгэх нь зүйтэй.
-
Хэрэв төлөвлөсөн хугацаанаасаа өмнө төгссөн, нутаг буцсан эсвэл японы компаньд ажилд орсон тохиолдолд зөрүү төлбөр буцаан олгогдох уу
-
Дүрмийн дагуу сургалтын төлбөрийн зөрүү буцаан олгох боломжгүй. Тусгай тохиолдолд сургуулийн захиралын зөвшөөрөл шаардагддаг